Д.Трамп: Би Б.Обамаг хамгаалах албагүй

 

        АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч тэрбумтан Д.Трамп “Би Ерөнхийлөгчийн тухай хэн нэгэн муугаар ярих юмуу эргэлзээтэй зүйл хэлэх тоолонд хамгаалах ёс суртахууны үүрэг хүлээх ёстой гэж үү. Үгүй” хэмээн мэдэгджээ. Өмнө нь Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд уулзалт хийх үеэр дэмжигчдийнх нь нэг Б.Обамаг АНУ-д төрөөгүй болохоор тус улсын иргэн биш, исламын шашин шүтдэг тухай өгүүлж, исламын шашин тус улсын хувьд аюул гэж үздэг эсэхийг нь асуусан байна. Харин Д.Трамп уг мэдэдлийг нь үгүйсгэлгүй орхисон нь Бүгд найрамдах болон Ардчилсан намын нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдээс шүүмжлэлд өртсөн аж. Б.Обамаг АНУ-д төрөөгүй гэсэн байр суурь баримталдаг олон нийтийн хөдөлгөөн тус улсад нэлээд түгээмэл юм. Тэдгээр хүмүүсийн шаардлагыг биелүүлж Б.Обама Хавайд төрсөн гэх төрсний гэрчилгээг олон нийтэд танилцуулсан түүхтэй. Гэвч тус хөдөлгөөний гишүүд түүнийг нь жинхэнэ эх баримтынх хуулбар ба доторх мэдээлэл нь хуурамч хэмээн үздэг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)