Туркийн эрэгт 13 цагаач амь үрэгджээ
- 2015-09-21
- Дэлхий
- 0

Туркийн эрэгт цагаачдын завь онгоцтой мөргөлдсөнөөс 13 цагаач амь үрэгджээ. Цагаачдын завь Грекийн арлыг зорин явж байхдаа Канаккале боомтын ойролцоо гатлага онгоцтой мөргөлдсөн аж. Туркийн албаныхан осол гарсан далайн хэсэгт нисдэг тэрэг, зургаан завиар аврах ажиллагаа явуулж байна. Ослоос найман хүнийг аварч гаргажээ.
Н.Буянжаргал

Сэтгэгдэл (0)