Удирдлагуудад зориулсан санхүүгийн сургалт

 

Байгууллагын захирал санхүүгийн тайлангаа хянаж, ашиглаж чаддаггүйгээсээ болж доорх эрсдэлд ордог байна.

 

• Татварын шалгалтанд акт тавиулбал эцсийн хариуцлагыг хүлээдэг.
• Компанид гарч байгаа үр ашиггүй зардлуудыг мэдэх боломжгүй, Иймд санхүүгийн дотоод хяналт бүхэлдээ суларна.
• Санхүүгийн тайлан гаргахад гарч байгаа зардал өөрөө үр ашиггүй зардал болж хувирна.
• Компаниа ирээдүйд ямар үр ашигтай ажиллахыг төсөөлж, тодорхойлох боломжгүй.

 

Иймд байгууллагын удирдах ажилтан санхүүгийн тайланд 1-р гарын үсэг зурахын өмнө доорх зүйлсийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх нь зайлшгүй юм.
• Санхүүгийн тайлан хэрхэн гардаг талаарх мэдлэгтэй.
• Буруу гарсан санхүүгийн тайланг мэдэх чадвартай.
• Нягтлан бодогчдоо хяналт тавих чадвартай.
• Ирээдүйд үүсч болох санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чадвартай.
• Байгууллагынхаа “Мөнгөн урсгал”-д хяналт тавих чадвартай.
• Ашигтай болон ашиггүй орлогоо ялгаж харах чадвартай.
• Санхүүгээ төлөвлөж, өнгөрсөн хугацааны ажлын үр дүнг үнэлэх, ирээдүйд шийдвэр гаргахад ашиглах чадвартай.
• Удирдлагын анхан шатны шинжилгээ хийх чадвартай.

 

Дээрх чадваруудыг хэрхэн эзэмших вэ?

 

Байгууллагын захирлууд, дээд болон дунд түвшний менежерүүд, нягтлан бодогч нарт зориулсан Санхүүгийн тайланг унших 2 хоногийн сургалтыг Мэжик Чойс Санхүү Бизнесийн сургалтын төвөөс зохион байгуулж эхлээд байна.

 

Та бүхэн Санхүүгийн тайлан унших сургалтанд сууснаар:

• Байгууллага аль сард нь илүү ашигтай, аль сард алдагдал хүлээж байгааг мэдэх боломжтой.
• Салбар нэгжтэй тохиолдолд салбар тус бүрээр ашгийн тооцоолол хийх.

• Шийдвэр гаргахдаа санхүүгийн тайлангаа хэрхэн ашиглах гэх мэт өөр олон  ур чадваруудыг эзэмших боломжтой.

 

Бусад давуу талууд:

• Сургалтын төвөөс бэлтгэн гаргасан стандартын дагуу үдэж цэгцэлсэн “Цогц санхүүгийн тайлан”-гийн гарын авлага
• Мөнгөн урсгалын тайлан гаргадаг MagicMonitoring [Мөнгөн урсгалын програм]-ыг ашиглах эрх олгоно.

 

Холбоо барих: 88113225, 70131044

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)