Д.Трамп исламын шашинтан Ерөнхийлөгчтэй болохыг үгүйсгэсэнгүй
- 2015-09-22
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп исламын шашинтан тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож болох эсэх тухай асуултад хэрхэн хариулсныг “Mediaite” сайтад мэдээлжээ. Телевизийн NBC сувгийн хөтлөгч Д.Трампаас тус улсын Ерөнхийлөгчөөр исламын шашинтан сонгогдвол хэрхэн хүлээж авахыг нь асуусан байна. “Хэзээ нэгэн цагт ийм үйл явдал болох магадлалтай. Зарим хүн энэ явдал аль хэдийнэ болчихсон гэж үздэг” хэмээн хариулж, Б.Обамаг битүүхэн түншжээ. Үүний хариуд сэтгүүлч “Та Ерөнхийлөгчийг АНУ-д төрсөн ба Христийн шашинтан гэдгийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү” хэмээн асуусан байна. Харин Д.Трамп бусдын шашин шүтлэгийн асуудлыг ярьж хэлэлцдэггүй гэдгээ хэлж, Б.Обама Христийн шашинтан гэдэгт итгэдгээ мэдэгдсэн аж.

Сэтгэгдэл (0)