Жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдөр

        Жирэмслэлтээс хамгаалах Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Хүний амь нас яригдах үнэ цэнэтэй асуудал учир энэ өдрийг 2007 оноос эхлэн 70 гаруй оронд тэмдэглэдэг болсон. Манай улс  энэ өдрийг тэмдэглэдэг орнуудын нэг юм.

 

  Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг хэрэглээгүйгээс хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх зэрэг орон сөрөг нөлөө илэрдэг.

 

   Тиймээс жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн Дэлхийн өдрөөр залуучуудын жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаархи мэдлэг, мэдээллүүдийг  нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар зөв шийдвэр гаргах,  хүсээгүй жирэмслэлт гэр бүл болон бие хүнд ямар хор уршигтайг ойлгуулах гэх зэргээр хувь нэмэр оруулахыг гол зорилгоо болгодог юм.

 

Манай улсын хувьд энэ өдрийг ач холбогдолтойгоор тэмдэглэдэг.

 

 

Б.Номин-Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)