Хүртээмжтэй боловсролыг хос мэргэжилтэй эзэмшээрэй
- 2015-09-25
- Үнэн
- 0

2000 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол улсад тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны сургалтын бааз, боловсон хүчин, онол дадлагын судалгааны зөвлөх багийг бүрдүүлж, орчин нөхцөлд тохирсон шилдэг хөтөлбөр боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа “Номгон Санчир” Компани нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05-р сарын 21-ний өдрийн А-94 тоот тушаалаар “Номгон Санчир TST Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн тусгай зөвшөөрөл авсан юм.
Тус “TST” МСҮТ нь Австрали улсын Шаусетт, БНСУ-ын TS, БНХАУ-ын Beijing Purple Foundation science Eqiuipment manufacturing зэрэг шилдэг хөтөлбөрөөр олон улсад багшлах эрхтэй сургагч багш нарын удирдлага дор дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.
- Жолооны дадлагын багш (Хугацаа-1жил, жолооны дадлагын багш, В,ВС ангилал жолооч )
- Гагнуурчин (Хугацаа-1жил, гагнуурчин, жолооч)
- Хүнд машин механизмын оператор (Хугацаа-1жил Хүнд машин механизмын оператор, жолооч)
- Хүнд тээвэр, хүнд даацыэ машин аюултай ачаа тээвэрлэгч машины жолооч (Хугацаа-1жил, B,C,D,E, мэргэшсэн жолооч)
- Автомашины засварчин (Хугацаа-1жил, автомашины засварчин, жолооч)
“ТST” МСҮТ-ийн сургалтын давуу тал нь Та суралцаж буй хугацаандаа жолоочийн мэргэжил давхар эзэмших, Оюутны 70000 тэтгэлгээ авах, сайн суралцагсдад ажлын байр зуучлах, Мөн сургуулийн дотуур байранд амьдрах олон боломжтой.
2000 оноос жолооч бэлтгэх, 2010 оноос мэргэшсэн жолооч, 2014 оноос аюулгүй жолоодлогын төвийг ашиглалтанд оруулж, олон улсын сургалтуудыг амжилттай зохион байгуулж ирсэн олон жилийн туршлагтай “Номгон Санчир TST Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв” нь олон улсын шилдэг багш нар, орчин үеийн шилдэг технологиор та бүхэнд шилдэг боловсролыг олгоно. Та бүхэн яараарай.
Элсэлтийн талаар тодруулах утас: 99767777, 88068686
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Автоимпекс ХХК-ийн байр


Сэтгэгдэл (0)