Ж.Керри Сири дэх Оросын байлдааны онгоцуудыг тайлбарлажээ

 

        АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаа Ж.Керри Сири дэх Оросын байлдааны нисэх онгоцуудыг өөрсдийгөө хамгаалах зорилгоор ашигла-даг байх магадлалтайг хэвлэлийн бага хурлын үеэр ярьс ныг“Ройтерс” агентлаг мэ дээлжээ. Мөн тэрбээр цэр-гийн шинжээчдийн дүгнэснээр оросууд цэргийн бааз дээрээ байлдааны нисэх онгоцууд байршуулсан нь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах зорилготойг илтгэж буй ч алсдаа эдгээр нь эргэлзээ төрүүлж болзошгүйг өгүүлсэн бай на.Мөн Ж.Керри Орос, Ираныг Сирийн хямралыг шийдвэрлэхэд дипломат хүчин чармайлт гаргахыг уриалжээ. АНУ-ын Тө-рийн нарийн бичгийн дарга Оро сын зорилт тодорхой биш байгааг онцолж, тус ул сын хүчин чармайлт нь Б.Аса дад хэлэлцээрт оролцох шаардлагагүй гэх сэтгэгдэл тө-рүүл бэл энэ зөрчилдөөнийг дуусгавар болгохыг оролдож буй бүх талд хохиролтой гэдгийг хэлсэн байна. Гэсэн ч АНУ-ын эрх баригчид Орос, Ирантай энэ сэдвээр хэлэлцээр хийхэд бэлэн байгааг Ж.Керри илэрхийлсэн аж. ОХУ Сири дэх цэрэг зэвсгийнхээ хүчин чадлыг зузаатгаж, буй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос ба-рууны орнуудын хэвлэлүүдэд гарч эхэлсэн билээ. Харин Оросын албан ёсны эх сур-валжууд Сирид тэнгисийн байл дааны хөлөг онгоцуудаа засварлах баазтайгаас гадна Сирийн хууль ёсны Засгийн газартай өмнө нь байгуулсан гэрээний дагуу зэвсэг техник нийлүүлж байгаагаа хэзээ ч нууж байгаагүй тухай мэдэгдсэн юм. НҮБ-ын тоо мэдээллээс үзэхэд Сирид2011 онд эхэлсэн иргэний дайны уршгаар 220 мянга гаруй хүн амь насаа алдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)