В.Путин хичээлийн шинэ жилийн хугацааг уян хатан болгохыг уриалав

 

Оросын Ерөнхийлөгч В.Путин ерөнхий болон дээд боловсролын сургуулийн хичээ-лийн шинэ жил эхлэх хугацааг уян хатан тогтоох боломжийг судлахыг Засгийн газрын тэр-гүүн Д.Медведев болон бүс нутгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Төрийн тэр -гүүн энэ ажлыг ирэх арван-нэгдүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэх хугацаа өгснийг Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтад дурдсан байна. Өмнө нь Ерөнхийлгөгчийн тус лах Игорь Левитин дунд сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэх хугацааг есдүгээр сарын 1-15-ны хооронд эхлүүлж болохоор уян хатан болгох тухай саналаа өнгөрсөн зургадугаар сард дэвшүүлжээ. “Одоо хичээл есдүгээр сарын 1-нд эхэлдгээс наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд иргэд нисэх буудалд багширдаг. Харин Испани, Итали, Франц зэрэг орны аялал жуулчлалын урсгалтай уялдуулан хичээл эхлэх хугацаагаа уян хатан болгосон. Бид есдүгээр сарын 1 гэхэд бүгд Крым, Сочийг ор-хин гэр гэртээ харьж байхад тус нутагт аялал жуулчлалын улирал дуусаагүй байдаг” хэмээн тэрбээр ярьжээ. Өмнө нь Оросын Төрийн Думын де-пу тат В.Жириновскийн мөн хи чээлийн шинэ жил эхлэх ху га цааг аравдугаар сарын 1 бол гон хойшлуулбал иргэдийн хувьд намрын налгар өдрүүдэд амрах боломж нэмэгдэж, эдийн засгийн салбарын орлого нэ-мэгдэнэ гэж дүгнэсэн аж. Мөн сурагчдын амралтын хугацааг уртасгах шаардлагагүй ба зурга-дугаар сард хүүхдүүд хичээллэх ёстой хэмээн тэрбээр үзсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.21.106.125)

    2015-09-24

    6 сарын 15 наас амралт эхлээд 9 сарын 15 нд хичээл эхэлбэл болно.

  • (49.0.188.4)

    2015-09-24

    tiim shuu ih zuv sanaa bna namar urgac huraalt yag ehlehed hun bulgui ailuud heden huuhdee surguulid n yavuulah boldog

  • zochin (203.91.118.178)

    2015-09-24

    энэ зөв санаа байна шүү манай оронд хэрэгжил боломж нөхцлийг нь сайн судлах хэрэгтэй, ялангуяа ерөнхий боловсролын тогтолцоо 10 жилээс 12 жил болж сунасан юм чинь эхлэх хугацааг нь 10 сар болговол хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүст маш их хэрэгтэй зүйл болно, харин 4-р улирлын дуусах хугацааг хойшлуулж болохгүй, хэдэн малаа гэх үү, хэдэн хүүхдээ гэх үү, орон нутагт бол гэр бүлийн 2 шулуухан хэлэхэд намар өвлийн улиралд тусдаа амьдардаг гэхэд болохоор нөхцөл байдал үүсдэг юм билээ шүү, эхнэр нь хэдэн хүүхдээ аваад сумын төв бараадна нөхөр нь мал дээрээ байгаад сум ру ирэн очин байх жишээтэй.

  • Баадай (202.131.244.10)

    2015-09-24

    Дууриаж байгаа бишээ, бид ч гэсэн ингэж хойшлуулах хэрэгтэй. Амралт аялалын болон ургаж хураалтын ид үед хичээл эхлэнэ гээд манайхан ч 8 сарын 25-наас бүгдээ орхидог тул 10 сарын1-нээс эхлэж болох юм