Цаг зохион бүтээснийхээ төлөө баривчлагдсан хүүг НҮБ-д урьжээ
- 2015-09-24
- Дэлхий
- 0

АНУ-ын Техас мужид бичил схем ашиглан хийсэн электрон цагаа сургуульд авчирснаасаа болж цагдаад баривчлагдсан Ахмед Мохамед хүүг НҮБ дахь гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалтад урьжээ. Судан гаралтай 14 настай хүүгийн хийсэн сэрүүлэгтэй цагийг багш нь тэсрэх бөмбөг хэмээн андуурч, цагдаа дуудан баривчлуулснаар Ахмед Мохамед хүү олны анхааралд өртөж, Б.Обамагаас Цагаан ордонд ирж уулзах урилга хүлээн авсан юм. Мөн фэйсбүүк компанийн тэргүүн М.Цукерберг хүүг баривчлахын оронд авьяасыг нь дэмжих ёстой гэдгийг мэдэгдсэн аж. Энэ хэрэг болсны дараа африк гаралтай, исламын шашинтан болохоор багш нар нь арьс өнгөөр ялгаварласанд гомдсон хүү өөр сургуульд шилжүүлж өгөхийг ааваасаа хүсчээ. Үүний дараа аав нь түүнийг хоёр дүүгийнх нь хамт өөр сургуульд шилжүүлэхээр болсноо зарлахад50 өөр сургуулийн удирдлага хүүхдийг нь хүлээж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.



Сэтгэгдэл (1)
(202.70.46.212)
Tegehdee l batalgaa bgui sh te