Сэтгүүлчид дэгээдүүлсэн дүрвэгчийг“Аль-Кайда”-гийн дайчин гэв

 

Унгарын сэтгүүлчид дэгээдүүлж, олны танил болсон Осама Абдулла Мос хеныг “Аль-Кайда” бүлэглэлийн алан хядагч хэмээн Сирийн курдүүд мэдэгдсэнийг “International Business Times” сонин мэдээлжээ. Сербийн хилийн ойролцоо орших түр саатуулах газраас цагаачид оргон зугтах үед Унгарын нэгэн телевизийн зураглаач Петра Лазло хэмээх бүсгүй хүүгээ тэв-рэн гүйж явсан цагаач эрийг дэгээдэж, Осама Абдулла Мосхеныг дэлхий даяар алдаршуулсан юм. Энэ үйл явдлын дараа сэтгүүлч бүсгүйг ажил ол гогч нь халж, Мосхен Испанид хөлбөмбөгийн дас галжуулагчийн ажилтай болсон аж. Гэвч курдүүдийн “Ардчилсан холбоо” намын-хан Мосхен бол Сири дэх “Аль-Кайда”-гийн нэгэн салбар болох “Жебхат ан-нусра” бүлэглэлийн дайчин байсныг мэдэгдсэн байна. Мөн нийгмийн цахим сүлжээнд өөрийгөө алан хя-дагчдын нэг болохоо ба-талсан мэдээлэл оруулж байсныг нь илтгэх гэрэл зургууд харуулжээ. Мосхен дараа нь цахим сүлжээн дэх бүртгэлээ устгасан боловч тэдгээр мэдээллийнх нь баримт нотолгоо болох гэрэл зургууд үлдсэн аж. Курдүүд Мосхеныг 2004 онд Эль-Камышлы хот дахь эмх замбараагүй байд лыг дарахад оролцсон гэдгийг мэдэгдсэн ба уг хэрэг явдлын үеэр 50 курд үндэснтэн амь насаа алджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)