Токиогийн амьтны хүрээлэнд тахь унагаллаа

 

Токио хотын “Тама” амьтны хүрээлэнд монгол тахь анх удаа унагалсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон улсад айлчлах үеэрээ Токиогийн амьтны хүрээлэнд зочилж, тахийн сүрэг үржүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Улмаар Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгээс гурван монгол тахийг Токио хотын“Тама” амьтны хүрээлэнд2013 онд нутагшуулсан ба хоёр жилийн дараа анх удаа унагалжээ. Токио хотын захиргаа, амьтны хүрээлэнд унагалсан анхны унаганд“Ирмүүн” гэсэн нэр өгчээ. “Тама” амьтны хүрээлэнгээс тус үйл явдлыг тэмдэглэх ёслолын арга хэмжээг аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)