Хятадын эдийн засаг 2015 онд 7 хувиар өснө

 

Хятадын эдийн засаг энэ онд долоон хувиар өсч, өнгөрсөн оны үзүүлэлтээс 0.3 хувиар ухарна гэдгийг тус улсын банкны тайланд өгүүлжээ. Энэ оны эцэс гэхэд Хятадын эдийн зас-гийн өсөлтийн хурд саарч, гадаад зах зээл дэх нөхцөл байдал тодорхой бус бай-гаагаас үйлдвэрлэл бага хэмжээгээр өснө” хэ мээн уг баримт бичигт тайл-барласан байна. Хятадын ардын банкнаас бодлогын хүү, банкинд заавал байх ёстой нөөцийн хэмжээг бууруулах замаар мөнгөний бодлогоо сулруулж буй ч компаниуд дунд болон урт хугацааны зээл авахад хүндрэл учирч буйг уг тайланд дурджээ. “Зээлийн хөрөнгө дутагдаж, Хятадын эрх баригчдаас байгаль хамгааллын шаардлагыг чангатгаснаас тус улсын уламжлалт салбаруудын тех никийн шинэчлэл удаа ширч байна” хэмээн тайланд өгүүлжээ. Гэсэн хэдий ч Хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн гол үзүүлэлт 1.6 хувь буюу 2014 оныхоос 0.4 хувиар буурах аж. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарах үзэгдэл өмнөх жилүүдэд бий бол сон байна. Тухайлбал, тус улсын эдийн заса г2010 онд энэ 10.4, 2011 онд 9.2, 2012 онд 7.8 хувь тус тус өсчээ. Харин2013 онд энэ үзүүлэлт улам буурч, 7.7, 2014 онд 7.3 хувь болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)