А. Меркелийг “АНУ-ын боол” хэмээх лавлагаа өгчээ

 

“Википедиа” сайт дахь мэдээллийг үл мэдэх этгээд өөрчилснөөс“iPhone” утасны дуут туслах“Siri” программ хэдэн цагийн турш“А.Меркель бол худалч, АНУ-ын боол юм” гэсэн хошин мэдээлэл уншиж, хэрэглэгчдийг хөгжөөжээ. Германы хэвлэлүүдэд өгүүлснээр “Викимедиа” сайт дахь бичвэрийг хагас цагийн дараа хуучин хэвэнд нь оруулсан ч “iPhone”-ийн “Siri” программ үүнийг анзааралгүй хэдэн цагийн турш “Ангела Феркель” (Ferkel гэдэг нь германаар торой гэсэн утгатай) нь “Германы худалч, АНУ-ын боол. Харамсалтай нь 2005 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс Германы канцлераар ажиллаж байна” гэсэн мэдээлийг уншсан байна. Блоггерууд уг бичвэрийн гэрэл зургийг нэн даруй цахим хуудастаа байршуулж хөгжилдсөн аж. Германы холбооны канцлерын нэр хүнд сүүлийн үед нэлээд унасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (43.242.243.114)

    2015-09-28

    АНУ стратегийн цөмийн зэвсгээ Германд байршуулж байгаа гээ биз дээ. Ийм аюулыг эх орондоо татаж ирүүлдэг улс чинь тэр улсын хэт хараат байдалд орсон гэсэн үг биз дээ.