Япон улс дүрвэгчдэд зориулж 810 сая ам.доллар олгоно
- 2015-09-29
- Дэлхий
- 0

Японы эрх баригчид Сири, Иракийн дүрвэгчдэд туслах зорилгоор 810 сая ам.доллар олгохоор болжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын индрээс илтгэл тавихдаа энэ тухай зарлана гэдгийг тус улсын NHK агентлагаас мэдээлсэн байна. Гэхдээ Япон улс дүрвэгчдийг хүлээн авах талаар баримталдаг хатуу чанд хууль журмаа шинэчлэх эсэх нь тодорхой бус аж. Өнгөрсөн онд Японы эрх баригчдад хандан дүрвэгчийн статус олгохыг хүссэн 5000 гаруй цагаач хүсэлт гаргаснаас зөвхөн 11-д нь нааштай хариу өгчээ. НҮБ-ын мэдээллээс үзэхэд Европын орнуудыг зорьж буй цагаачдын урсгал татрах найдлага байхгүй гэнэ. Сүүлийн үед Европын холбооны гишүүн орнуудын хил дээр өдөртөө 8000 орчим хууль бус цагаач хүрэлцэн ирж буй нь тэдгээр оронд нэлээд бэрхшээл учруулж буй аж.

Сэтгэгдэл (0)