Э.Сноудены эхний жиргээг 35 мянган хүн дамжуулжээ

 

АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Э.Сноуден твиттер нийгмийн цахим сүлжээнд бүртгэлтэй болжээ. Тэрбээр “Та бүхэн намайг одоо сонсч байна уу” хэмээн анх удаагаа жиргэснийг нь эхний хэдэн цагийн хугацаанд 35 мянган хүн цааш нь дамжуулсан байна. Хоёр дахь жиргээндээ Э.Сноуден “Ангараг дээр ус байдаг юм байна. Тэнд хил дээр нь паспорт шалгадаг болов уу. Найзаасаа асуухаас” хэмээн бичсэн байна. Тэрбээр ийн Ангараг гаригийн тухай сүүлийн үеийн мэдээллийг хуваалцахдаа АНУ эрх баригчдаас зугтан орогнол эрэлхийлж явсан бэрхшээлээ цухас дурдсан аж. 

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)