Д.Трамп: АНУ“дэлхийн цагдаа” болохыг оролдох хэрэггүй

 

АНУ-ын тэрбумтан Д.Трамп тус улс “дэлхийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэхийг оролдож, бусдынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэсэн байр сууриа“СиЭнЭн” телевизэд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Мөн тэрбээр АНУ-ын зэвсгийн арилжааг сөргөөр үнэлсэн байна. “Бид байнга бусдад зэвсэг өгч, энэ зориулалтаар хэдэн арван тэрбумыг зарцуулдаг боловч тэд авсан зэвсгээ бидний эсрэг чиглүүлдэг. Хэнийг дэмжиж байгаагаа ч мэддэггүй” хэмээн ярьжээ. Мөн Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Сирийн дүрвэгчид дунд“Исламын улс” бүлэглэлийн дайчид байх магадлалтай тул бүгдийг нутгаасаа хөөн гаргана гэдгээ өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.15)

    2015-10-03

    Zov sh de