НАТО-гийн онгоцууд Кундузын эмнэлгийг бөмбөгджээ
- 2015-10-05
- Дэлхий
- 0

НАТО-гийн цэргийн нисэх хүчин Афганистаны Кундуз мужийн төв дэх эмнэлгийг бөмбөгдсөнөөс 19 хүн амь насаа алдаж, 37 хүн шархаджээ. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Зейд Раад аль-Хуссейн хэргийг санаатайгаар үйлдсэнийг нь шүүхээр тогтоовол цэргийн гэмт хэрэг хэмээн үзэж мөрдөн шалгахыг уриалсан байна. Амь насаа алдсан иргэдийн 12 нь Хил хязгааргүй эмч нар байгууллагын ажилтнууд ба тус байгууллагын төлөөлөгчийн өгүүлснээр эмнэлгийг нэг цагийн турш бөмбөгджээ. Энэ хугацаанд эмч нар Афганистан дахь АНУ-ын ЭСЯ, НАТО-гийн төлөөлөгчийн газар руу утасдаж, дайралтыг зогсоохыг олон дахин шаардсан аж. Афганистан дахь АНУ-ын цэргийн бүрэлдэхүүний командлагч Жон Кэмпбелл Кундуз муж дахь эмнэлгийг бөмбөгдсөнийхөө төлөө тус улсын Ерөнхийлөгч Ашраф Ганигаас уучлал хүссэн байна.

Сэтгэгдэл (3)
(202.131.230.162)
угаасаа НАТО АНУ хоёр юу ч хийж алж талж болдог бусад нь болдоггүй биз дээ
(112.72.13.145)
Эмч нарыг алчихаад уучлалт гуйхдаая адаг байна вэ,энэ бол балмад дэндүү түрэмгийлэл.
huuramch bag (124.126.185.31)
Huneer bol balmad,tanhai gemeer ANU-iin tsergiin erhnuud yaduu buurai ornii irgediin amiig zovhon uuchlal guisnaar tsagaatgaj ongorooh yum baina l daa. Ednii uuchlal gedeg ni hudlaa bag sh dee.Ene horvoog yaaltai ni bilee.Ene met huuramch bagtanguudiin sain shavi Elbegdorj, Saihanbileg Bayartsogt nar mon bolnoo