Хамгийн урт хумстай эрийг бүртгэв
- 2015-10-07
- Дэлхий
- 0

Энэтхэгийн иргэн Шридхар Чиллалыг Гиннесийн номд хамгийн урт хумстай хүнээр бүртгэжээ. Одоо 78 настай энэтхэг эр 1952 оноос хойш буюу 62 жилийн турш хумсаа тайраагүй байна. Хумсных урт 909.6 см ба нэг эрхий хурууных нь хумс 200 см хүртлээ ургасан аж. Шридхар дунд сургуульд сурч байхдаа хумсаа ургуулж эхэлсэн ч энэ нь түүнд нэлээд хүндрэл учруулжээ. Гэр бүлийнхэн нь түүний сонирхлыг дэмжээгүй төдийгүй эмэгтэйчүүд болон тэдний эцэг эх нь ийм хумстай хүнтэй гэрлэхийг эсэргүүцдэг байж. Урт хумс амьдралд нь хэрхэн нөлөөлснийг асуухад тэрбээр хумс нь их хэврэг тул унтахдаа хүртэл маш болгоомжтой байж, үе үе сэрдэг байснаа ярьсан аж. Гэсэн ч дараалал хүлээх шаардлага гардаггүй, хүн бүр түүнийг таньдаг зэрэг зарим давуу тал байдгийг ярьжээ. Одоо Гиннесийн номд орсноор түүний зорилго биелж, өөрийнхөө амжилтыг бусдад гайхуулах боломжтой болсон байна.




Сэтгэгдэл (0)