Б.Обама Д.Трампын улс төрийн ирээдүйг зөгнөжээ
- 2015-10-13
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн тэргүүн Б.Обама Ерөнхийлөгчид нэр дэвшигч тэрбумтан Д.Трампыг“реалити шоуны сонгодог баатар” хэмээн нэрлэж, эцэстээ сонгуульд ялахгүй гэдгийг CBS телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Ерөнхийлөгч “Тэрбээр алдар нэрийн хойноос сайн ангуучлагч бол Бүгд найрамдах намынхан юуг эсэргүүцэхээ ч тодорхойлоогүй байна” хэмээн ярьсан байна. Олон нийтийн санал асуулгаас үзэхэд Д.Трамп Бүгд найрамдах намаас шалгарах хамгийн магадлалтай нэр дэвшигчдийн нэг аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль2016 оны арваннэгдүгээр сард болно.
Д.Болд
Сэтгэгдэл (0)