Д.Трамп Солонгосоос аюулгүй байдлын нөхөн төлбөр шаардав
- 2015-10-14
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп Өмнөд Солонгосын тал АНУ-д аюулгүй байдлыг нь хангасны төлөө өгдөг төлбөрөө нэмэгдүүлэх хэрэгтэйг мэдэгджээ. “Энэ бол баян орон. Бид Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орныг хамгаалдаг ч үүнийхээ төлөө хэдхэн зоос авдаг” хэмээн мэдэгдсэнийг “Рёнхап” агентлаг дамжуулсан байна. Өмнөд Солонгосын эрх баригчдаас тус улсад байрлаж буй АНУ-ын цэргийнхний зардалд өнгөрсөн онд 890 сая ам.доллар олгосныг Америкийн бодит зардалтай харьцуулахад “хэдхэн зоос” хэмээн Д.Трамп үнэлсэн аж.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
зочин (180.149.103.134)
солонгос улс өөрийгөө хамгаалуулахаар америкийн цэрэгт мөнгө өгдөг юм бол манайх аль улсад хэдийг төлдөг бол мэддэг хүн байна уу, хэлээд өгөөч. Намайг ямар үнээр хэнээс хамгаалдаг юм болоо...
иргэн (202.170.71.92)
герман, япон, өмнөд солонгос улсууд АНУ-тай, улсгүй өөрийгөө хамгаалж дөнгөнө. Харин АНУ өөрсдөө нөлөөгөө тогтоох гэж ирж оролцчихоод мөнгө нэхээд ичдэггүй юм байх даа.Эсвэл энэ цагаач орны даварсан зан юм уу...