2019 он гэхэд БНХАУ саран дээр тосгон байгуулна

 

Сансар огторгуйд ЗХУ, АНУ гэсэн хоёр хүчтэй өрсөлдөгч байсан. Харин сүүлийн жилүүдэд БНХАУ сансрын орон зайд өөрийн байр суурийг эзлэхээр эрчимтэй ажиллаж байна. 2010 онд тус улс сарны эсрэг талд хөлөө газардуулах төсөл эхлүүлсэн. Тэд 2019 онд энэхүү төслийнхөө сүүлийн хэсгийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

 

БНХАУ-ын хөөргөх сасрын хөлөгт робот сууж явах гэнэ. Тус төтөлбөрийг “Чан Ө” гэж нэрлэсэн байна. Төслийн хүрээнд 2013 оны арванхоёрдугаар сард туршилтын нислэгийг хийсэн гэнэ. БНХАУ Европын зарим орнуудтай хамтран уг ажлыг хийж байгаа юм. Энэ ажлын үр дүнд БНХАУ саран дээр өөрийн тосгон байгуулах боломжтой гэдгийг төслийн удирдагчид сэтгүүлч нар хэлсэн байна.

 

Манай өмнөд хөрш Олон улсын сансрын станц дээр өөрийн хөлгийг буулгаад зогсохгүй ирээдүйд Ангараг төсөлд хамтран ажиллахаар болжээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)