Х.Клинтон: Э.Сноуден АНУ-д эргэж ирэх хэрэггүй

 

        АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон тагнуулын ажилтан асан Э.Сноуден ОХУ-аас гарч, Америкт эргэж ирэх хэрэггүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. “Тэрбээр АНУ-ын хууль зөрчсөн. Тэрбээр үнэнийг эрэлхийлэгч байв ч өөрт нь шаардлагатай хамгаалалтыг авч, асуудлыг хөндсөн бол дэмжлэг олж авах байсан. Мөн тэрбээр маш чухал мэдээлэл хулгайлж, тэр нь буруу гарт орсон. Тиймээс зохих шийтгэлээ хүлээхийн тулд энд ирэх хэрэггүй” хэмээн Х.Клинтон халз мэтгэлцээний үеэр мэдэгдсэн байна. Харин Ардчилсан намын гол нэр дэвшигчдийн нэг Берни Сандерс Э.Сноудены ил болгосон мэдээллийг харгалзах хэрэгтэй гэдгийг өгүүлжээ. “Э.Сноуден иргэний эрх чөлөө, Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчдөг талаар америкуудыг гэгээрүүлж чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр хууль зөрчсөн болохоор шийтгэл хүлээх ёстой. Гэвч бусдыг гэгээрүүлэх талаар хийснийг нь харгалзах хэрэгтэй” гэсэн байна. Харин АНУ-ын иргэдийн55 хувь нь Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Э.Сноуден, түүний үйлдлийг дэмжиж байгаагаа энэ сэдвээр явуулсан санал асуулгын үеэр илэрхийлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)