Италийн Сенат бүрэн эрхээ хязгаарлах шийдвэр гаргалаа

 

        Италийн парламентын дээд танхим болох Сенатын гишүүд өөрийн бүрэн эрхийг хязгаарлах зорилготой Үндсэн хуулийн шинэчлэлийг батлах шийдвэр гаргасныг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Шинэчлэлийн хүрээнд Сенатын гишүүдийн тоо 350 байсныг 100 болгон цөөрүүлнэ. Мөн Сенатаас шинээр батлах хуульд хориг тавих эрхийг нь хязгаарлаж, Засгийн газрын тэргүүнийн сонгох эрхийг доод танхимын гишүүдэд шилжүүлэх юм. Ерөнхий сайд Маттео Ренцийн хувьд томоохон ялалт хэмээн үнэлж болох уг хуулийг Сенатын 179 гишүүн дэмжиж, 16 нь эсэргүүцжээ. Италийн Ерөнхий сайд фэйсбүүк хуудастаа “Огт үр дүнгүй улс төрийн эрин үе дууслаа. Шинэчлэлийг хэрэгжүүлж, Итали орон өөрчлөгдөнө” хэмээн энэ үйл явдлыг үнэлсэн байна. Гэхдээ энэ шийдвэр бол Итали орныг удирдахад илүү хялбар, хүчирхэг болгох ажлын дөнгөж эхлэл гэдгийг Матео Ренци онцолжээ. Үндсэн хуулийг өөрчлөх зорилготой уг хуулийн төслийг парламентын хоёр танхимын гишүүд батлах ёстой. Парламентын хоёр танхим хуулийг баталсан тохиолдолд Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай асуудлыг бүх нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)