“Дүрвэгсдийн суурин хорих газраас дор нөхцөлтэй” гэв
- 2015-10-15
- Дэлхий
- 0

Чех улс дахь Бела Жезовын дүрвэгсдийн лагерийн нөхцөл байдал маш хүнд байгааг тус улсын хүний эрхийн төлөө тэмцэгч Анна Сабатова өгүүлжээ. “Энэ бол хуучин цэргийнхний ашиглаж байсан байр бөгөөд Чехийн шоронгуудаас дор нөхцөлтэй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Засгийн газрын ажлыг хөндлөнгөөс хянах үүрэгтэй Анна Сабатова дүрвэгсдэд зориулсан суурингийн нөхцөл байдлаас болж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Хүний эрхийн тухай Европын конвенц зөрчигдөж буйг онцолсон аж. “Гадаадын иргэдийг өглөө бүр хамгаалалтын дуулга, хувцас бүхий цагдаа нар албадан гадаа гаргаж тоолдог. Хүүхдүүд унтаж байвал эцэг эх нь сэрээж, босгодог” гээд тэрбээр хүүхдүүдийг хорьж буй нь Чех улсыг иргэншсэн улс гэдэгт эргэлзэхэд хүргэж буйг өгүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)