Эрчүүд Эболагийн вирусийг есөн сар тээдэг

 

        Эрэгтэйчүүд Эболагийн ви ­ русээр халдварласнаасаа хойш есөн сарын хугацаанд нянг үрийн шингэндээ тээж явах боломжтойг тог тоожээ. Судлаачид Сьерра­ Леонд энэ өвчний халдвар авч, эдгэрсэн эрэгтэйчүүдийг шин­ жилгээнд оруулсан байна. Тэд халдвар авснаасаа хойш 7­8 сар өнгөрөхөд Эболагийн нянг тээж явсан ч бусдад халдвар дам­ жуулах боломжтой эсэхийг нь тодорхойлоогүй аж. Халдвар авснаас зургаан сарын дараа өвчтөн эр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж, халдвар тараасан тохиолдол өмнө нь бүртгэгдсэн билээ. “Энэ судалгаанаас үзэхэд эд­ гэрсэн өвчтөнүүдийг зургаан сараас нэг жилийн хугацаанд ажиглах шаардлагатай байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эболатай тэмцэх асуудал эрхэлсэн төлөөлөгч мэдэгджээ. Баруун Африкт 2013 онд дэгдсэн Эбола вирусийн халдварын уршгаар 11 мянга гаруй хүн амь насаа алдсан. Мөн энэ өвчний халдвар авч, эдгэрсэн Шотландын сувилагч бүсгүй Полин Кафферкийн бие нь муудсанаас түүнийг энэ долоо хоногт Лондонд хүргэж, эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)