Энэтхэг шинэ зэвсэг техник авах төслөө үргэлжлүүлж байна
- 2015-10-16
- Дэлхий
- 0

Өдгөө дэлхий дээр АНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Англи, Франц, БНСУ, Герман, Япон, Турк улс цэрэг арми, зэвсгийн хүчин чадлаараа тэргүүлж байгаа. ОХУ сүүлийн 20 жилд Энэтхэг улстай хамгийн ойр зэвсгийн наймаа хийсэн аж. Энэтхэг улс ОХУ-ын “Т-90” танкийг олон тоогоор авсан бөгөөд энэ онд 4.7 тэрбум ам.долларын цэргийн техник, зэвсэг авсан байна.
Энэ талаар Цэрэг, техникийн хамтын ажиллагааны холбооны албаны дарга А.Пунчук мэдэгдэж байлаа. ОХУ-ын зүгээс Энэтхэгт хоёр тээврийн онгоц бүтээх ажилд нь тусалсан бөгөөд цаашдаа хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм.
Одоогийн байдлаар ОХУ-д 15.398 танк, 31.298 онгоц эсэргүүцэгч пуужин, 3.429 байлдааны онгоц байгаа гэнэ. Дээрх байлдааны онгоцнуудаас 769 нь сөнөөгч онгоц аж. Харин Энэтхэг улс 6464 танк, 6704 онгоц эсэргүүцэгч пуужин, 1905 байлдааны онгоцтой гэсэн мэдээ гарчээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)