Малайзын онгоцны ослын мөрдлөг үргэлжилнэ

 

Амстердам ­Куала Лумпурын чиг лэлд MH17 дугаарын нислэг үйлдэж явсан Малайзын “Боинг­777” онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 17­нд осолд­ сон хэргийг мөрдсөн тайланг Голландын тал мягмар гаригт олон нийтэд танилцуулсан би­ лээ. Тайланд онгоцыг Орост үйлдвэрлэсэн “Бук” төрлийн пуу­ жингаар сөнөөсөн гэдгийг өгүүл­ сэн ч пуужинг яг аль байршлаас хөөргөснийг тодорхойлоогүйгээс ос лын буруутан нь Украины цэр­ гийнхэн үү эсвэл Донбассын бүс нутаг дахь салан тусгаарлагчид уу гэдгийг хэлэх боломжгүй аж. Голландын Аюулгүйн зөвлө­ лөөс мөрдөх ажлын тайланг та нилцуулсан өдөр Оросын тө­ рийн өмчит “Алмаз­Антей” ком­ пани буюу “Бук” төрлийн пуужинг үйлдвэрлэгч энэ осолтой хол­ боотой хийсэн судалгаа, дүгнэлтээ танилцуулсан юм. 
 

Голландын мөр­ дөгчид болон Оросын компанийн мэргэжилтнүүдийн дүг нэлт онго­ цыг сөнөөсөн пуужингийн загвар болон хөөргөсөн чиглэлийн та­ лаар зөрөлдсөн байна. Оросын тал энэ хэрэгт ашигласан пуужин нь Оросын зэвсэглэлээс хасагдсан хуучин загварын пуужин хэмээн тодорхойлсон бол Голландын тал онгоцыг “Бук” төрлийн шинэ загварын пуужингаар сөнөөсөн хэмээн дүгнэжээ. Тайлан гарсны дараа барууны орнуудын хэвлэлүүд түүнд Оросын талын буруутайг тогтоосон мэт бичиж эхэлсэн. Харин Оросын эрх баригчид тус улсын гаргаж өгсөн баримт мэдээллийг Голландын тал мөрдөх ажилдаа ашиглаагүйгээс гадна урьдчилан бэлтгэсэн дүг­ нэлтдээ тохируулан баримт но­ толгоог ашиглаж, заримыг нь хуу рамчаар бүрдүүлсэн хэмээн хардсан юм. “Росавиация” буюу Оросын Иргэний агаарын тээврийн байгууллагын удирдлага энэ хэрэгтэй холбоотой өөрийн мөрд лөгийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)