Ту ЮЮ: Хумхай өвчний эсрэг жорыг Хо Ши Миний захиалгаар гаргаж авсан
- 2015-10-17
- Дэлхий
- 0

“Нью-Йорк таймс” сонины сэтгүүлч Жейн Перлиз энэ жил эрүүл мэндийн салбарт Нобелийн шагнал хүртсэн Хятадын эрдэмтэн Ту Юютай Бээжин дэх гэрт нь ярилцжээ. Тэрбээр төмөрлөгийн инженер нөхөр Ли Тинжаогийн хамт Бээжингийн төв дүүргийн орон сууцны 20 давхарт амьдардаг юм байна. Түүний “Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагаас хөрвүүлэн хүргэж байна.
-Нобелийн шагнал хүртсэн судалгааны ажлаа хэдэн онд хэрхэн эхлүүлэв?
-Вьетнамын дайны үед манай улс Хойд Вьетнамтай сайн харилцаатай байлаа. Тэд хумхай өвчний дэгдэл тийн улмаас тулалдаанд амь эрсэддэ гээс хоёр дахин их цэргээ алдаж байсан юм. Хумхай нь өвчин үүсгэгч бүх төрлийн эмэнд дасал болохдоо түргэн учраас дарахад хэцүү. АНУын эрдэмтэд ч энэ талын судалгаагаа эхлүүлээд байв. Соёлын хувьсгалын нөлөөгөөр ма най хүрээлэнгийн судалгаа ерөн хийдөө зогсонги байдалд ор сон. Хо Ши Мин тэр гүү тэй Хойд Вьетнамын удирдлагууд Мао Зедун, Жоа Энлай нартай 1969 онд уулзан тусламж хүссэнээр цэргийн шинэ төслийг эхлүүлсэн. Улмаар би Вьетнамын цэргийн эмнэлэгт нь очиж судалгаа хийсэн юм. Дайны хүндхэн цаг үед бас хэцүү нөхцөлтэй ч би залуу байсан учраас бэрхшээл гэж бодолгүй судалгаагаа дуусгасан.

-Соёлын хувьсгал, дайны эмх замбараагүй үед танай багт судалгааны ямар багаж хэрэгсэл байв?
-Цахилгаан, ус, микроскоп л байсан. Бидний техник хэрэгслийг Хятадад үйлдвэрлэсэн байв. Шаард лагатай бусад зүйлийг цэр гийн эмнэлэгт очиж ашиглаж байсан юм.
-Гаргасан жороо туршилтаар найдвартайг нь баталсан ч эм болгон хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө айж байсан уу?
Анагаах ухааны химич бай на гэдэг өндөр хариуцлага шаард сан ажил. Би багийнхаа хоёр ги шүүний хамт жороо хүний биед хор хөнөөлгүй болохыг биеэрээ баталсан.
-Хумхай өвчний эсрэг судал-гааны баг Хятадад та нараас гадна байсан уу?
-Хорио цээрийн төвд өвчтөнүү дийг эмчлэх зорилготой баг ажил лаж байсан.

-Та хумхай өвчнийг эмч-лэх жороороо Нобелийн шагнал хүртлээ. Энэ төрлийн эмийг арилжааны зорилгоор ашиглахад зохиогчийн хувьд та тодорхой хэмжээний урамшу-лал авдаг уу?
-Тэр үед Хятадад зохиогчийн эрх, оюуны өмч гэж авдаггүй эрдэм шинжилгээний ажилтнууд нь патентын талаар мэдлэггүй байсан. Бидний эрхэм зорилго бол хүн чадах хэмжээгээрээ улс орондоо хувь нэмрээ оруулах явдал. Тэр журмаар би зохион бүтээгээд удирдлагадаа хүлээлгэж өгсөн юм.
-Та энэ бүтээлээрээ Хятадын төрөөс шагнал авсан уу?
-Хятадын Шинжлэх ухааны академийн дээд шагналыг 1978 онд манай судалгааны багт өгсөн.
-Та Стокгольмд арванхоёрдугаар сарын 10-нд очиж шагналаа гардаж авах уу?
-Миний нурууны өвчин хүн дэрснээс эмч ойрын хугацаанд мэс засал хийх хэрэгтэй гэсэн. Тиймээс арванхоёрдугаар сард юу болохыг би хэлж мэдэхгүй байна. Нобелийн хорооныхонд албан ёсоор очно гэсэн амлалт өгөөгүй.

Жилд 500 мянган хүний амь насыг авч одож байсан хумхай өвчний эсрэг эмийн жор боловс-руулсан Ту Юю энэ жил 85 насандаа Нобелийн шагнал хүртлээ. Тэрбээр Нобелийн шагнал хүртсэн Хятадын анхны эрдэмтэн юм. Ту Юю 1930 онд Нинбо хотод мэндэлжээ. 1955 онд Бээжингийн их сургуулийн эм зүйн ангийг төгссөн байна. Ту Юю Вьетнамын дайны үед Мао Зедуны боловсруулсан цэргийн төслийн судалгааны багийн ахлагчаар ажиллаж эхэлжээ. Энэхүү төслийг эхэлсэн сар өдрөөр нь “523” хэмээн нэрлэсэн байна. Төслийн хүрээнд Ту Юю уламжлалт анагаах ухааны 340 гаруй жорыг нэг бүрчлэн туршиж, артемизин гэдэг бодис агуулсан ургамал хумхайн нянг эрт үед нь дарахад хамгийн үр дүнтэй болохыг тогтоожээ. Ту Ююг Нобелийн шагнал хүртсэнд Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян баяр хүргэн “Энэ шагнал бол Хятадын уламжлалт анагаах ухаан болон шинжлэх ухааны дэвшлийн баталгаа боллоо. Хүн төрөлхтний эрүүл мэндэд Ту докторын оруулсан их хувь нэмрийг олон улсад үнэлсэнд баяртай байна” гэжээ. Ту Юю эрдэмтний бо-ловсруулсан хумхай өвчний нянгийн эсрэг жор нь 1600 жилийн өмнөх Хятадын анагаах ухаа ны сударт тэмдэглээстэй байдаг ажээ. Энэ тухай тэрбээр “Бээжингийн Анагаах ухааны сургуульд уламжлалт эмнэлгийн талаар хоёр жил судалгаа хийсэн минь шарилжнаас хумхай өвчнийг эмчлэх жор нээн боловсруулахад дэм болсон” гэжээ. Мөн Ту докторын анагаахын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Ласкер”-ын шагналаар 2011 онд шагнасан байна.

Сэтгэгдэл (2)
zz (79.82.4.62)
mongoliin mal oyuutnuud gadaad dotoodod suraad l baidag uls oron ni yaduugiin yaduu ter avarga uhaantai usuhbayriin avgai hytadad ardiin emchilgeegeer sursan geed yarisan bsn uneheer l sursan yum bol sursan medsenee ashiglaad hund tus boldog bolob uu eshul shunaltaad uur yum hiigeed yavj bna uu
Zochin (112.72.13.147)
Ene odoo yamar orchuulagch orchuulahaaraa iim hachin um hiideg um be... Hunii ner,uvchnii ner orchuulj bga ni... Medeeleliin heregsel bas arai iim bj bolokhgui biz de