Узбекистаны Ерөнхийлөгч Сири дэх Оросын үйл ажиллагааг шүүмжлэв

 

        Узбекистаны Ерөнхийлөгч Ис лам Каримов ОХУ­аас Си­ рийн нутгийг бөмбөгдөж, шинэ үеийн зэвсэг хэрэглэснийг эрс шүүмжилжээ. “Зарим орныхон зөв үйлдэл хийж байна гэж өөрс­ дийгөө боддог. Гэхдээ аль нэг улсын хэрэгт оролцохоосоо өмнө тэндээсээ хэрхэн га рах ту­ хайгаа боддог байх хэ рэг тэй” хэмээн И.Каримов Турк менис­таны Ерөнхийлөгч Г.Берды му­ хамедовыг айлчлалтай хол боо ­ той зохион байгуулсан хү лээн авалтын үеэр мэдэгдсэнийг Оро сын “ИА REGNUM” агент­ лагаас мэдээлсэн байна. Узбе­ кистаны Ерөнхийлөгч дорнын хэв маягаар хэн нэгний нэрийг онцлон дурдаагүй ч тухайн үед ярилцаж байсан сэдвийн хүрээнд Оросын тухай хэлсэн нь илэрхий байжээ. “Мөн шинэ үеийн зэвсэг хэрэглэж байгаагаараа бахархах хэрэггүй. Энэ бол аюултай” хэмээн тэрбээр ярьсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (122.201.31.49)

    2015-10-19

    орост гэмт хэрэг хийж хууль бусаар амьдардаг Узбекийн иргэдээ эх оронд нь хүн шиг амьдруулчихаад дараа нь Оросыг шүүмжлэвэл дээр дээ