БНХАУ ядууралтай эрчимтэй тэмцэж байна

 

Энэ өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод Олон улсын ядуурлыг бууруулах форум болж байна. Дээрх чуулганд  100 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа аж. Энэ үеэр БНХАУ-ын дарга С.Зиньпин мэдэгдэхдээ “Манай улс эхний ээлжинд 2020 он гэхэд долоон сая хүнийг ядуурлаас гаргана. Үүний дараа 2030 он хүртэл дэлхийн хэмжээнд нэн ядуурлыг бууруулахад эрчимтэй ажиллана” гэсэн юм.

 

Манай урд хөрш нь хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Үүнийг дагаад ядуурал хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. Иймд сүүлийн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Үүний үр дүнд 600 орчим сая хүнийг нэн ядуурлаас аварчээ. Тус улс нь одоогийн байдлаар 1.4 тэрбум орчим хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг хүнд ногдох хэмжээн нь 6.569 ам.долларт хүрчээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)