Дэлхий дээр 90 жилийн дараа 11 тэрбум амьдарна

 

Дэлхийн хүн амын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Мөн 50 жилийн дараа гэхэд хэд хүрэх нь тодорхойгүй байгаа аж. Ямартай нь хүний хязгааргүй хэрэглээг байгалийн хязгаартай нөөцөөр хангахад хүндрэл учирч байна.

 

Манай гарагийн оршин суугчдын тоо 2050 он гэхэд одоо байгаа 7.3 тэрбумаас 9.7 тэрбум хүртэл өсөх бол 2100 он гэхэд 11.2 тэрбум болно гэж НҮБ-ын Хүн ам зүйн судалгааны хэлтсийн дарга Жон Уилмот Америкийн Сиэтл хотод болсон статистикийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

 

Сахарын өмнөд бүсийн Африкийн орнуудад төрөлт буурсан тохиолдолд дэлхийн хүн амын өсөлт зогсоно гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Одоогоор ийм магадлал 23 хувьтай байгаа гэнэ.

 

2100 он гэхэд Африкийн хүн ам 1.2 тэрбумаас 3.4-5.6 тэрбум болж өсөх хандлагатай байна. Хэдийгээр тус тивд төрөлтийн нийт түвшин буурч байгаа боловч Ази, Латин Америкийн орнуудын 1970-аад оны /хүн амын өсөлт нь тогтворжсон үе/ үзүүлэлттэй харьцуулахад дөрөвний гурав орчмоор буурч байна.

 

Гэхдээ Ази тив манай гарагийн хамгийн олон хүн амтай бүс хэвээр байх гэнэ. XXI зууны дунд үе гэхэд тус тивийн оршин суугчдын тоо хамгийн дээд үзүүлэлт 5.3 тэрбумд хүрч, харин дараа нь 4.9 тэрбум хүртэл буурна.

 

Залуу хүн амтай боловч төрөлт бага орнууд /Хятад, Энэтхэг, Бразил/ “хүн ам зүйн ашигтай байдлаас” олох орлогын тодорхой хэсгийг ирээдүйн ахмадуудын тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал зэрэг нийгмийн халамжид зарцуулах шаардлагатай гэдгийг шинжээчид онцлон тэмдэглэжээ.

 

Дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ-ын хүн ам яг одоогийн байдлаар 1.404.543.674 байна. Мөн Энэтэхг 1.287.529.692, АНУ 325.906.351, Индонези 256.696.485, Бразил 204.228.730, Пакистан 189.095.545, Нигери 185.099.195, Бангладеш 161.041.676, ОХУ 141.993.006, Япон 126.813.073, Мексик 125.733.218, Филиппин 102.335.390, Этиофи 99.726.410, Вьетнам 93.689.439, Египет 85.149.255, Герман 82.555.634, Иран 79.820.996, Турк 77.029.557, Конго 71.837.253, Тайланд 67.500.308 сая хүнтэй эхний 20 байрыг эзэлж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)