ОХУ сансрын шинэ төслийг 2017 онд эхлүүлнэ

 

Сансар огторгуйд ОХУ, АНУ тэргүүлдэг. Тус хоёр улс өөрсдийн байр суурийг алдахгүйн тулд шинэ төслийг боловсруулж байна. ОХУ ойрын хугацаанд сансарт шинэ станц байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан.

 

Тус улсын “Коммерсант” сонин гарсан нэгэн мэдээллээр шинэ станцыг 2017-2019 оны хооронд олон төрлийн модулийг хооронд залгаж, угсрах аргаар байгуулахаар болжээ. Мөн шинэ станц руу “Союз-МС”, “Прогресс-МС” хөлгийн тусламжтайгаар зорчигч хэрэгцээт ачааг тээвэрлэх аж.

 

Шинэ станцийн тойрог зам дэлхийн умард хэсгийн дээгүүр өнгөрөх тул ОХУ-ын нутгийн 90 хувь, Арктикийн бүс нутгийг сансрын хөлгөөс ажиглах боломжтой болно.

 

Харин Олон улсын сансрын станц дээрээс ОХУ-ын нутгийн ердөө таван хувийг харах боломжтой гэнэ. Мөн ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгалгүйгээр уг төслөөс сул чөлөөтэй үлдэх хөрөнгийг сансар судлалын бусад төсөлд зарцуулж болзошгүй тухай мэдэгдсэн юм.

 

Харин үүний хариуд АНУ-ын зарим албан тушаалтан шаардлага гарвал ОУСС-ын үйл ажиллагаанд нэн чухал ОХУ-ын модулийг булаан авч болох тухай ярьсан аж. Үүний зэрэгцээ “Роскосмос”-ын удирдагч О.Останпенко ОУСС-ын ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгах эсэх шийдвэрээ энэ оны эцэс гэхэд гаргана гэдгийг “НАСА”-нийн тэргүүн С.Болденд мэдэгджээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.11.134)

    2015-10-21

    Орчуулсан юмаа өөрөө уншаад ойлгож байгаа юм уу. Юуны ашиглатын хугацаа сунгах сунгахгүй тухай ярьж байгаа юм, эндээс яаж сул чөлөөтэй мөнгө гарч ирэх юм,бас АНУ оросоос юу булаах гээд байгаа юм.

  • х (103.9.91.146)

    2015-10-21

    Шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээ байнга үргэлжлүүлэн хийж мэдлэг онолоо хөгжүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж чаддаг их үндэстнүүд бишрэм юмдаа. Бид хөмөрсөн тогоон дотор мэт л цээжнийхээ пангаар сэтгэж биедээ цэцэрхэж улсаа доройтуулсаар байх юм даа. Онол мэдлэг мэдээлэл хамгаас чухал байнадаа. Өршөөлийн хууль л гэхэд дэлхий дахинаас тасраад явчиж байна гэхэд үл анхаарч байна. Шившигтэй ч юмдоо