НҮБ-ын байгаль хамгаалах сан устаж үгүй болох аюултай амьтдыг анхааралдаа авлаа
- 2015-10-21
- Дэлхий
- 0

Дэлхийн дулаарал болон хүний буруутай үйл ажиллагааны улмаас ан амьтад ховродож буй. Иймд НҮБ-аас цагаан баавгай, халим, аварга махчин загас, бөхөн гөрөөс, нүүдлийн шувууд зэрэг 31 төрлийн амьтныг хамгаалалтад аваад багагүй хугацаа өнгөрсөн.
Ингэхдээ тоо толгой нь хорогдож, устах аюултай амьтны жагсаалтад зарим төрлийг нь шинээр оруулж байгаа аж. Хамгийн сүүлд хуралдсан НҮБ-ын Зэрлэг амьтдыг хамгаалах хорооны их хурлаар тус байгууллагын мэргэжилтнүүд ийм шийдвэрт хүрсэн байна. Устах аюул нүүрлэж буй дээрх амьтад өмнө нь байгаль хамгааллын статустай, олон улсын хууль журмын дагуу хамгаалагдаж байсан ч НҮБ-ын хамгаалалтад багтаагүй байжээ.
Шинээр хамгаалалтад орсон амьтдын жагсаалтад махир хошуут халим, цагаан баавгай, Африкийн улаан судалт гөрөөс, Европын тоодог, аварга махчин загасны нэг төрөл хөрөө загас болон нүүдлийн амьтад багтсан аж. Зэрлэг болон нүүдлийн амьтдыг хамгаалах хорооны дараагийн их хуралд 2017 онд Филиппин улсад болно. Уг хурлаар мөн шинээр НҮБ-ын хамгаалалтад авах амьтадын тухай хэлэлцэх юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)