Моцартын захидлыг дуудлагаар худалджээ
- 2015-10-21
- Дэлхий
- 0

Австрийн суут хөгжмийн зохиолч Амадей Моцартын захидал Бостоны “RR Auction” дуудлага худалдаагаар 217 мянган ам.долларын үнэ хүрсэн байна. Хөгжмийн зохиолч энэхүү нэг хуудас захидлаа ургамал судлаач, дотнын найз Николоус Жакендаа герман хэлээр бичжээ. Захидалд Моцарт найзаасаа урьд нь илгээсэн ноот бичсэн гурван хуудсыг эргүүлэн өгөхийг хүссэн байна. Захидалд хөгжмийн зохиолч Моцарт Вольфганг хэмээн гарын үсгээ зурсан ч тодорхой он сар тавиагүй байжээ. Мэргэжилтнүүд захидлаас улбаалан цаг хугацааг нь 1786 он болов уу гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энэхүү захидлыг нэрээ нууцалсан эрхэм худалдан авсан аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)