Опра хоногт 45 сая ам.доллар 45 сая ам.доллар олжээ

 

        АНУ-ын телевизийн од Опра Уинфри хоногт 45 сая ам.доллар олсон талаар Холливуудын TMZ сэтгүүлд бичжээ. Учир нь Опра эрүүл хооллолт, жин хасах хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Weight Watchers” компанийн хувьцааг зургаан ам.доллараар худалдан авчээ. Харин өнгөрсөн даваа гаригт тус компанийн хувьцаа үнэт цаасны зах зээл дээр өсч 13.92 ам.доллар хүрчээ. Улмаар Опрагийн од гийж хоногийн дотор 45 сая ам.доллар хувьцааны зах зээлээс олсон байна. Опра дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад олон жил бичигдсэн ба “Форбес” сэтгүүл өнгөрсөн жил түүний хөрөнгийг 2,9 тэрбум ам.доллар гэж тодорхойлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • bat (150.129.142.136)

    2015-10-25

    manai baychuudiin mungu bol buruu garaar olson mungu bga yum udahgui bhgui boloh bhooooo

  • bat (150.129.142.136)

    2015-10-25

    mungu munguu dagana gedeg chini terdee