АНУ Б.Асадыг нэн даруй огцруулах шаардлагаас татгалзав
- 2015-10-21
- Дэлхий
- 0

АНУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Б.Асадыг нэн даруй огцруулах шаардлагаасаа татгалзсаныг Төрийн департа-мен тын төлөөлөгч Марк То -нер мэдэгджээ. Гэхдээ Б.Асад ирээдүйд байгуулах шил-жил тийн Засгийн газрын бү-рэлдэхүүнд орох ёсгүй гэсэн байр суурь баримталж буйг АНУ-ын төлөөлөгчид өгүүлсэн байна. “Б.Асад ямар ч тохиолдолд засгийн эрхэнд үлдэх ёсгүй. Түүнийг шилжилтийн Зас гийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй. Гэхдээ улс төрийн хувьд зохицуулах үйл явцыг эх лүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Бид Б.Асадыг заавал маргааш юмуу нөгөөдөр явах ёстой биш гэдгийг хэлж байсан” хэмээн Марк Тонер мэдэгджээ. Марк Тонерын мэдэгдэл нь Сирийн зөрчилдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэх, энэ үйл явцад Б.Асадын оролцоо ямар байх талаар АНУ-ын баримталж буй байр суурь өөрчлөгдсөнийг илтгэлээ. АНУ-ын эрх баригчид өмнө нь Б.Асадыг нэн даруй огцруулж шинэ Ерөнхийлөгч засгийн эрхийг авч, бүрэлдэхүүнд нь сөрөг хүчнийхнийг оруулсан Зас гийн газар байгуулснаар Си-рийн хямралыг шийдвэрлэх бо-ломж той гэдгийг мэдэгддэг байв. Мөн Сирийн Ерөнхийлөгчийг ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлд-сэн хэмээн буруутгадаг байсан. “Түүнийг эрх мэдлээс албадан буулгахыг АНУ төдийгүй дэлхийн олон орны Засгийн газар болон Сирийн ард түмэн шаардаж байна” хэмээн Төрийн департаментын төлөөлөгчид ярьжээ. Мөн АНУ-ын тал өмнө нь Сирийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээр хийхээс татгалзаж байсан ч одоо хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлэх болсон байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри“Уг хямралыг цэрэг зэвсгийн аргаар зогсоох арга байхгүйг Орос, Иран болон бусад орныхон хэлдэг. Үүнтэй холбоотойгоор бид улс төрийн шийдэл эрэлхийлэх талаар хүчин чармайлт гаргах ёстой. Бид Орос, Турк, Саудын Араб, Иорданы удирдлагуудтай уулзаж, улс төрийн яриа хэлэлцээрийг сэргээж, Сирид төрийн эрх мэдлийг улс төрийн арга замаар шилжүүлэх арга замыг олно гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ. Оросын нисэх хүчин өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдрөөс Сирид байлдааны ажиллагаа эхлүүлснээр АНУ-ын тал тус улс дахь нөхцөл байдалд нөлөөлөх боломж бараг үгүй болж, ажиглагчийн байр сууринд шилжсэн билээ. Үүнээс болж Америкийн улстөрчдийн хүрээнд хатуу байр суурь баримтлагчид Оростой хамт-ран ажиллахаас татгалзахаас гадна Сирид нислэг үйлдэхийг хориглосон бүс бий болгож, нөхцөл байдлыг улам хурцатгахаар сүр дүүлж бай-сан билээ. Гэвч Ерөнхийлөгч Б.Оба магийн хувьд одоо хэрэгжих магадлалтай бод лого боловсруулж, бодит санал дэвшүүлэх хэрэгтэй гэдэг нь илэрхий юм. Энэ зорил-гоор улс төрийн хэлэлцээр эх-лүүлж, Оросын нисэх хүчний үйл ажиллагааг зогсоож, Сирийн зэвсэгт хүчний давшилтийн эрч хүчийг сааруулж, сөрөг хүчний байр суурийг нэн яаралтай бэхжүүлэх шаардлагатай. Мөн АНУ-ын зарим улс төрчийн мэдэгдлээс үзэхэд тэд Сирийг үндэс угсаа, шашны шинж тэмдгээр нь ялгаж хэд хэдэн улс болгон задлахыг зорьжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (6)
(112.72.13.214)
OGOR TOLGOI AMERIKUUD OROSOD YALAGDAAD IREHEER YANZ BUR BOLJ JUJIGLEH YUMAA TED OOR ULSIIN HEREGT HONDLONGOOS OROLTSOHOO BOLIHGUI SANAATAI HOGIIN NOVSHNUUD
k***** (202.72.245.122)
USA sunutugei khutsdag garuud uu urid nugeluud ni khevendee oroogui l baina shuu dee Afganistan, Irak, Livi,Egipet ...
fuck usa (202.21.106.161)
delhiin ulsuud, ard tumnuud amerikiin erh barigchdad taalagdah huneer erunhiilugch hiilgehiin baina l da. fuck usa.
fuck usa (202.21.106.161)
delhiin ulsuud, ard tumnuud amerikiin erh barigchdad taalagdah huneer erunhiilugch hiilgehiin baina l da. fuck usa.
Fucker (203.91.112.137)
Тусгаар улсын дотоод хэрэг, сонгуульд нь хүртэл оролцож байна энэ империалист ***** улс. Манайд ч олон бууны нохойнууд бий.
(202.179.11.98)
үнэн даварчихсан юм аа энэ АНУ, өөрийнхөө нэг муж улсын талаар ярж байгаа юм шиг шууд айн, бүхэл бүтэн нэг тусгаар улсын тэргүүнийг