“Аэромонголиа” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ажилчдыг Цогтцэций чиглэлд тээвэрлэхээр боллоо
- 2014-06-22
- Үнэн
- 0
Аэромонголиа авиа компани “Эрдэнэс МГЛ” ХК-ийн уурхайн ажилчдыг Цогтцэций /Тавантолгой/ чиглэлд тээвэрлэх агаарын тээврийн нислэгийн үйлчилгээ үзүүлэх ЭТГ-1/13/01/2011/Х дугаартай тендерт оролцон тендерийн эрхийг авсаны дагуу дээрхи чиглэлд 2011 оны 5 дугаар сарын 1 ний өдрөөс эхлэн долоо хоног бүр даваа гарагт 10:10 цагаар захиалгат нислэг үйлдэх гэрээг байгууллаа. Гэрээний дагуу тус чиглэлд эхний 6 сарын хугацаанд долоо хоногт нэг удаагийн давтамжтай нислэг үйлдэх юм. Цаашид нислэгийн давтамж нэмэгдэнэ.
Ингэснээр “Айвенхо Майнз” ХХК, “Эниржи Ресурс” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Мон Эн Ко” ХХК, “Лейтон Холдинг” ХХК, “Алтайн Хүдэр” ХХК, “Мэжор Дрилинг” ХХК зэрэг Монголын Уул Уурхайн салбарын тэргүүлэгч компаниудаас гадна, Аялал жуулчлалын байгууллагууд, ИНЕГазар зэрэг байгууллагууд Үндэсний шилдэг агаарын тээвэрлэгч “Аэромонголиа” ХХК-ийн захиалгат нислэгийг сонгон үйлчлүүлж байна.
Тайлбар: Захилгат нислэгийн үйлчилгээг худалдан авсанаар Та хүссэн өдөр, Хүссэн цагтаа, Хүссэн чиглэл рүүгээ нисэх боломжтой бөгөөд тухайн нислэгийн бүх суудлууд таны мэдэлд шилжих боломжтой.
Утас: 99154732, 379616 И-мэйл: sales@aeromongolia.mn

Сэтгэгдэл (0)