Аэро Монголиа ХХК-н сайн үйлсийн аян үргэлжилсээр

 Аэромонголиа ХХК-ийн хамт олон Нийслэлийн агаарын бохирдол, орчны тоосжилт, хөрсний бохирдлыг саармагжуулж арилгах, ногоон орчныг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах хамгийн үр дүнтэй арга буюу мод тарих санаачлагыг гарган Үндэсний цэцэрлэгт Хүрээлэн НӨҮГ-аас зөвлөгөө авсны үндсэн дээр нийслэлчүүд бидний өдөр тутмын цэвэр усны ундарга болсон Туул гол болон цэвэр усны хамгаалалтын бүсийг хамгаалах зорилгоор Туул голын унаган мод болох 100 ширхэг хайлаасыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 4-р сарын 16 ны өдөр тарилаа. “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ нь 2014 онд Моннис группын компани тус бүр дээр 1 сарын хугацаатай аялж буй “Шилжин явах туг”-ийг 4 дүгээр сард “Аэро Монголиа” ХХК-ийн хамт бухиалан авч мод тарих ажлыг санаачлан хийсэн юм.

 

 

Энэхүү мод тарих ажлын бэлтгэл ажилд гүн туслалцаа үзүүлсэн “Моннис Пропертиес” ХХК, “Алиминиум Профайл Пластик” ХХК, “Эм Ди Ай” ХХК-ийн хамт олондоо болон хамт олноо уриалан идэвх санаачлагатай оролцсон компаниуддаа талархал илэрхийлэе. 

 

“Алиминиум Профайл Пластик” ХХК 

“Моннис Ком” ХХК

“Эн Ти Би” ХХК

“Эрчим Концерн” ХХК

“Mоннис Урбан Девелопмент” ХХК

“Эм Си Пи Эл” ХХК

“Моннис Пропертиес” ХХК

“МКЭ” ХХК

“Моннис Даатгал” ХХК

“Моннис Моторс” ХХК

“Монниссервис Саппорт” ХХК

“Майнс Ап” ХХК

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “БИТ-3” ТББ болон тархины саа, саажилттай хүүхдүүдийн ээж нарын үүсгэн байгуулсан “Ээлтэй Ертөнц” ТББ-ыг дэмжиж, компанийн лого бүхий бэлэг дурсгалын зүйлсийг захиалгаар хийлгэн, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулан дэмжлэг үзүүлэв.

 

Аэромонголиа ХХК нь Увс аймгийн харъяат, төрөлхийн хүнд өвчтэй бөгөөд өвчнөө эмчлүүлэхээр Улаанбаатар хотод байнга ирэх шаардлагатай байдаг 2 хүүхдэд тусалж, эмчилгээнд нь дэмжлэг болохын тулд 3 жилийн хугацаанд тус компаниар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулан өгч, буянтай сайхан үйлс хийлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)