Аэро Монголиа ХХК нь УБ-Ханбогд-УБ чиглэлд тогтмол нислэгтэй боллоо

 Бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдэд зориулсан тогтмол нислэгтэй болж, шинэ нислэгийн нээлтийн арга хэмжээгээ 2014.10.01-нд амжилттай зохион байгууллаа. 

 

 

УБ-ХАНБОГД-УБ чиглэлд тогтмол нислэг нээгдсэнээр тус сумын иргэдээр хязгаарлагдахгүй, ойролцоох Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд болон Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч байгууллагууд үйлчлүүлэх боломжтой юм.

 

 

Энэхүү нислэг маань говьруу аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. Энэ нислэгийн онцлог нь Монголын иргэний агаарын тээврийн салбарт анх удаа сумын иргэдэд үйлчлэх тогтмол нислэг болж байна.

 

 

УБ-ХАНБОГД-УБ нислэгийн хуваарь: 7 хоног бүрийн Лхагва, Баасан гараг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)