Зам Тээврийн яамны сайд Аэро Монголиа ХХК-н үйл ажиллагаатай биечлэн ирж танилцлаа
- 2015-02-23
- Үнэн
- 0

2015 оны 1-р сарын 14-нд Монгол улсын Зам Тээврийн яамны сайд Н. Төмөрхүү Аэро Монголиа ХХК-н Агаарын хөлгийн Ангарт хүрэлцэн ирж тус компанийн удирдлагуудтай уулзаж, компанийн үйл ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийгддэг орчин байр, техник хэрэгслүүдтэй танилцлаа. Тус уулзалтын үеээр Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдлагууд хамт байж Агаарын тээврийн салбар, цаашдын хөгжил дэвшлийн талаар ярилцлаа.



Сэтгэгдэл (0)