Аэро Монголиа ХХКомпанийн Фоккер-50 агаарын хөлгийн шинэ нисгэгчиддээ баяр хүргье
- 2015-02-23
- Үнэн
- 0
Аэро Монголиа ХХКомпанийн Фоккер-50 агаарын хөлгийн шинэ нисгэгчиддээ баяр хүргье. 2015 оны 2-р сарын 2, 3 ны өдрүүдэд Аэро Монголиа ХХК хоёр шинэ хамтран нисгэгчдээр бүл нэмсэн баярт үйл явдал боллоо.
2015 оны 2-р сарын 2-нд залуу нисгэгч Ш. Эрдэнэ-Очир Улаанбаатар – Говь Алтайн – Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Түүний анхны бие даасан нислэгийн нисэх бүрэлдэхүүнд агаарын хөлгийн дарга Б.Бямбаравдан ахлах үйлчлэгч Ц.Халиун үйлчлэгч Д.Зориг нар байлаа. Ш. Эрдэнэ-Очир нь АНУ-н Флорида мужын Epic Aviation нисэхийн сургуулийг 2014 онд Коммерийн нисгэгчээр амжилттай төгсч Аэро Монголиа ХХК-нд 2013 оноос хойш ажиллаж байна.

Мөн 2015 оны 02 сарын 3-нд залуу нисгэгч О. Мөнх-Эрдэнэ Улаанбаатар – Баян-Өлгий – Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Түүний анхны бие даасан нислэгийн нисэх бүрэлдэхүүнд агаарын хөлгийн дарга С.Гантөмөр ахлах үйлчлэгч Ц.Алтансувд үйлчлэгч О.Нармандах нар байлаа. О. Мөнх-Эрдэнэ нь АНУ-н Калиформ мужын “California Flight Academy” нисэхийн сургуулийг 2014 онд амжилттай төгсч Аэро Монголиа ХХК-нд 2014 оноос хойш ажиллаж байна.

Хоёр залуу нисгэгч нартаа цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Сэтгэгдэл (0)