Сар шинийн баярыг тохиолдуулан “Аэро Монголиа” Авиа компанийн Фоккер-50 агаарын хөлгийн дарга С.Шинэжамц нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар
- 2015-02-24
- Үнэн
- 0

Сар шинийн баярыг тохиолдуулан “Аэро Монголиа” Авиа компанийн Фоккер-50 агаарын хөлгийн дарга С.Шинэжамц нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “АЛТАНГАДАС” одон хүртлээ. Түүний гавъяаг төр засаг өндрөөр үнэлж, Галзууруулагч хэмээх Хөхөгчин хонь жилийн босгон дээр ийнхүү энгэрээ мялаалгалаа.
С.Шинэжамц нь “Аэро Монголиа” ХХК-д 2006 оноос эхлэн Фоккер-50 онгоцны даргаар одоог хүртэл ажиллаад байна. Тэрээр Иргэний агаарын тээврийн байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж нийт агаарт 20100 цаг ниссэн байна.

Мөн тус компанид олон жил үр бүтээлтэй ажилласан залуу боловсон хүчин болох Техник Үйлчилгээний Байгууллагын дарга Э.Амарсайхан Зам Тээврийн Яамны “Жуух бичиг”-ээр, Нислэг Зохицуулалтын төвийн дарга Н.Болор Зам Тээврийн Яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнууллаа.


Сэтгэгдэл (0)