Си Зиньпин 150 гэрээнд гарын үсэг зурна
- 2015-10-21
- Дэлхий
- 0

БНХАУ-ын дарга Си Зинь-пиний Их Британид хийх Төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Си Зиньпинийг дагалдан Хятадын Төрийн дээд албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчид Лондонд хүрэлцэн ирсэн байна. Си Зиньпин даргыг Британийн Ерөнхий сайд Дэвид Кемирон өчигдөр хүлээн авч уулзжээ. Хятадын Төрийн тэргүүн Их Британийн Хатан хаанд өнөөдөр бараалхах ба хоёр улсын бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Их Британи нь Хятадын эдийн засаг худалдааны хоёр дахь том түнш юм. Си Зиньпин дарга айлчлалынхаа хүрээнд эрчим хүч, аж үйлдвэр, эрүүл мэнд, худалдааны салбарыг хамарсан 150 гэрээнд гарын үсэг зурах юм байна. Мөн Хятадын удирдагч Их Британийн сөрөг хүчний тэргүүн Жерими Корбинтой уулзаж хүний эрхийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Ц.Заяа

Сэтгэгдэл (0)