Словен улс хилээ нээлээ

 

        Хорват болон Словен улсын хил дээр2000 орчим дүрвэгч гацаад байсан билээ. Словен улс өчигдөр хилээ нээж, дүрвэгсдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлжээ. Ийнхүү Сирийн дүрвэгсэд Хорватаас Словен дахь дүрвэгсдийн төвд хүрсэн байна. Словений хил хүртэл зорчигч тээврийн галт тэргээр ирсэн 2000 гаруй цагаач иргэн дүрвэгсдийн төвд гурван цаг алхаж хүрцгээсэн байна. Словенийн Засгийн газраас “Цагаачдыг нэмж хүлээн авах боломжгүй” хэмээн мэдээлж, дүрвэгсдийг хилээр нэвтрүүлэхээс татгалзаж байсан билээ. Гэсэн ч олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хүсэлтээр хилээ нээж цагаачдыг улсдаа нэвтрүүлжээ. Хил дээр цугласан цагаачдыг Словенийн цагдаа нар хүлээн авч дүрвэгсдийн төвд хүргэсэн байна. Олон зуун цагаачийн хөлд дарагдан ачааллаа дийлэхгүй байсан дүрвэгсдийн төвд дахин2000 хүн нэмж ирснээр хуарангийн байдлыг улам хүндрүүлжээ. Шинээр ирсэн дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангаж Словенийн цагдаа нар хамгаалалтад авч, хяналт тавьж байгаа аж.

 

Х.Эрдэнэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)