38 дугаар өргөргөөр тусгаарлагдсан ахан дүүс уулзав

 

        Дайны улмаас 38 дугаар өргөргөөр тусгаарлагдсан ахан дүүстэйгээ уулзалдахаар Өмнөд Солонгосын 400 иргэнийг тээвэрлэсэн цуваа Сөүлээс өчигдөр өглөө хөдөлжээ. Хойд Солонгосын Алмазан уулнаа болох ахан дүүсийн уулзалтад оролцох Өмнөд Солонгосын 80-90 орчим насны ахмадууд33 автобусанд суусан ба түргэн тусламжийн гурван машин бүхий албаны 136 хүн дагалдан явсан байна. Өмнөд Солонгосын цувааг Хойд Солонгосын ахан дүүс нь Алмаазан уулнаа баяр хөөр болон угтжээ. Дайны улмаас хоёр улсад хуваагдан амьдрах ах дүүсийн нулимстай уулзалтыг Өмнөд Солонгосын KBS суваг болон Ардчилсан Солонгосын Ренхап агентлаг сурвалжилсан байна. Өмнөд Солонгосын иргэдээс хамгийн ахмад нь болох 96 настай Ким Нам Гю отгон дүү83 настай Ким Нам Донтой уулзахаар зорьжээ. Дайн дуусч 1953 онд хоёр улсын хил тогтооход Ким Нам Дон ах, эгч нараасаа салж, ганцаараа Хойд Солонгосын нутагт үлдсэн юм байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)