В.Путин Зэвсэгт хүчнээ сайжруулна

 

Украйны асуудал олон улсын анхаарлыг татаж байна. Эхэндээ ОХУ, Украйны хоорондын зөрчилдөөн байсан бол сунжирсаар Европын холбоо, АНУ-ын эрх баригчид оролцох болсон. Иймд ОХУ-ын Засгийн газар өөрийн зэвсэгт хүчнийг сайжруулах үүднээс байнгын арми бэлтгэж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Зэвсэгт хүчний нөөц бий болгох шийдвэрийг гаргасан байна.

 

ОХУ-ын шинэ нөөц хүчин одоогийн армиас байнгын бус албан хаагчдын цалинг сарын эцсээр олгож, тогтмол бэлтгэл сургуулилтад хамруулахаараа ялгаатай аж.

 

Харин олон улсын шинжээчид ОХУ-ын арми бэлтгэл офицерудаа оруулад дөрвөн сая орчим албан хаагчтай боловч хангалттай бэлтгэл хийгээгүй учир ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)