Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн

 

БНАСАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Ри Тонг Ил НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр нэгэн мэдэгдэл хийсэн.

 

Тэрээр “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын дарамтад орж, АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилтын талаар ямар ч мэдэгдэл гаргаагүй” гэж шүүмжилсэн аж. Мөн Умард Солонгосын тал урьтаж АНУ-д цөмийн хариу цохилт өгч болзошгүйг сэрэмжлүүлжээ. Ри Тонг Ил цааш хэлэхдээ “АНУ, БНСУ-ын нэгдсэн цэргийн сургуулилт нь түрэмгийллийн чанартай, цөмийн дайны сургуулилт болно. АНУ Солонгосын хойгт 60 жил нэгдсэн цэргийн сургуулилт хийж байна. Нэгдсэн улс Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, мөн яриа хэлцэл хийж эвлэрэн зохицоход харшилсаар ирсэн” гэж эрс дургүйцэж буйгаа илэрхийлэв.

 

Үүний зэрэгцээ БНАСАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчид Аюулгүйн зөвлөлд захидал илгээж, яаралтай хурал хуралдуулахыг шаардсан боловч ямар ч хариу өгөөгүй байгаа гэнэ. Хойд Солонгос өөрсдийн ганцаардлаас үүдэн ямар ч байдалд хүргэж болзошгүй хэмээн Цагаан ордны зөвлөхүүд үзэж, болгоомжилж эхэлсэн. Гэвч Умрад Солонгос далайн чандад орших АНУ-д цохилт өгөхөд хэзээд бэлэн гэдгээ үргэлж мэдэгддэг билээ.

 

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)