Шакирагийн хоёр настай хүү уншиж сурчээ

 

        Дуучин Шакира болон хөлбөмбөгч Жерар Пике нарын ууган хүү Милан испани хэлээр уншиж сурчээ. Милан хоёр ой найман сартай боловч түгдрэлгүй уншдаг байна. Миланд уншиж сурахыг Шакира заасан бөгөөд хүүдээ хичээл зааж буй бичлэгээ үе үе цахим хуудастаа байршуулдаг билээ. Дуучин бүсгүй хүүгийнхээ уншиж буй бичлэгийг инстаграмдаа хэдэн хоногийн өмнө байршуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь гайхшралыг төрүүлж гурван сая лайк авсан байна. Шакира хүүгээ долоон орны хэлээр зэрэг ярьж сургах хүсэлтэйгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Одоогоор Милан хүү испани, англи цагаан толгойг цээжилсэн байна.

 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)