Барак Обама ярилцлага авчээ
- 2015-10-22
- Дэлхий
- 0

АНУ-ын Төрийн тэргүүн Пулитцерийн шагналт зохиолч Мерилин Робинсонтой ярилцлага өрнүүлсэн талаар “Нью-Йорк ревью” сэтгүүлд бичсэн байна. Айова мужид болсон ярилцлагынхаа талаар Барак Обама “Олон талын мэргэжлийн хүнтэй сонирхолтой яриа өрнүүлэх боломж надад тэр бүр тохиодоггүй. Хатагтай Робинсон тэдгээр хүний түүчээ боллоо” хэмээсэн аж. Түүнчлэн Обама зохиолч бүсгүйг хүндэлж явдаг нь ярилцлага авах шалтгаан болсон бололтой. Ярилцлагын үеэр Обама АНУ-ын Ерөнхийлөгч гэхээсээ илүү жирийн ярилцагчийн хувиар зохиолч эмэгтэйтэй ярилцжээ. Тэрбээр Мерилинээс бага нас, гэр бүл, утга зохиолтой амьдралаа хэрхэн холбох болсон зэрэг сонирхолтой түүхийг нь яриулж чадсан байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (1)
dsXSfrynYCQsEva (5.188.211.39)
wHllG4 http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com