Орост хүйтэн уур амьсгалын мөчлөг эхэлжээ
- 2015-10-23
- Дэлхий
- 0

ОХУ-ын газар нутагт ирэх60 жилийн хугацаанд хатуу ширүүн өвөл болох талаарх шинжлэх ухааны судалгааны тухай “Sobesednik.ru” сайтад бичжээ. Ингэхдээ ОХУ-ын цаг уурын төвийн энэ оны аравдугаар сарын 20-нд гаргасан мэдээллийг иш татсан байна. Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт хүйтэн уур амьсгалын мөчлөг энэ сараас эхэлсэн аж. Уг мөчлөг нь 60 жил үргэлжилнэ гэж тооцоолсон байна. Хүйтэн уур амьсгалын мөчлөг нь энэ өвөл өмнөх өвлөөс хүйтэн. Ирэх өвөл нь энэ өвлөөсөө хүйтэн болохыг хэлдэг байна. "Мөчлөгийн уур амьсгалын хүйтрэл дэлхийн дулаарал нь хүйтрэх үйл явц гэдгийг баталж байна. Энэхүү мөчлөг нь дэлхий дээр өөр өөр цаг хугацаанд болж байсан” гэж Оросын академич Владимир Мельников ярьжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)